ХОВД: Аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд зургаан нам оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит
сонгуульд зургаан нам оролцох хүсэлт ирүүлсэн гэж Ховд аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
Тус аймгийн Сонгуулийн хороо хуулийн хүрээнд намуудын баримт бичгийг нягталж, сонгуульд оролцох намыг бүртгэхээр тогтоол гаргасан байна.
Аймгийн ИТХ-ын 2024 оны ээлжит
сонгуульд МАН, АН, Шинэ нам, Иргэний зориг ногоон нам, ХҮН нам, Иргэний хөдөлгөөний
нам гэсэн зургаан намын төлөөлөл
оролцох юм.