ХОВД: Улсын начин Г.Дармаажанцангийн цолны мялаалга наадам боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Дөргөн сумын хөдөлмөрч, хичээнгүй залуусын төлөөлөл бол Монгол Улсын
начин Галбадрахын Дармаажанцан.
Тэр
энэ жил үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цолны
болзол хангасан юм.
Улсын
шинэхэн начин Г.Дармаажанцан энэ сарын 25-нд цолны мялаалга, талархал
хүндэтгэлийн наадам зохион байгуулжээ. Үүнд нутгийн
иргэд, бөх сонирхогчдын төлөөлөл оролцож, баяр хүргэн амжилт хүслээ.
Онцлоход, 1954 онд Ардын хувьсгалын 33 жилийн ойгоор Дөргөн сумын харьяат бөх Л.Бандьхүү БНМАУ-ын начин цол хүртэж байсан. Тэгвэл энэ онд Г.Дармаажанцан Монгол Улсын начин цол хүртсэнээр 70 жилийн дараа Дөргөн сум улсын цолтой бөхтэй болжээ.
Цолны мялаалга наадмыг зохион
байгуулахад Улсын начин Г.Дармаажанцангийн гэр бүл, хамаатан
садан, түүнтэй хамтран ажилладаг компани, аж ахуйн нэгж,
нутгийн зөвлөл болон Дөргөн сумын ИТХ, ЗДТГ, иргэдийн төлөөлөл дэмжлэг үзүүлсэн
байна .