ХОВД: Алтай, Үенч, Булган суманд 6-9 см цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-11 18:42:04

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баруун бүсийн сум буюу Алтайн өвөр говийн сумдад энэ сарын эхний арав хоногт 15.8 мм тунадас оржээ. 

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн цасны хээрийн хэмжилтээр Алтайд 8 см, Булганд 6 см, Үенч суманд 9 см зузаан цастай байна. 

Сарын эхээр ихэнх суманд салхи шуургатай байсан ба салхины их хурд секундэд 11-26 метр хүрсэн гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Одоо ихэнх суманд мал хээлтүүлэх, мал оторлох, малд тарилга туулга хийх, хужир шүү бэлтгэх ажил үргэлжилж байна. 




関連ニュース