Японы зам дээр Олимпын усан сангийн хэмжээтэй нүх үүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 31 /AFP/. Авто замын уулзвар дээр үүссэн нүхэнд ачааны машинтайгаа унаснаас хойш сураг тасраад буй 74 настай жолоочийг аврахын тулд Японы онцгой байдлын алба хаагчид налуу зам барьж эхэлжээ.
Мягмар гаргийн өглөө Токиогоос хойд зүгт орших Яшио хотын зам дээр үүссэн нүхний хэмжээ томорсоор 40
м болж өргөссөн нь Олимпын усан сангийн хэмжээтэй дүйцэж байна. Томорч буй нүх нь
бохир усны хоолойнууд зэвэрсний улмаас үүссэн байж магадгүй гэж Яшио хотын эрх баригчид мэдэгджээ.
“Энэ бол
маш аюултай нөхцөл байдал. Бид
хүнд техник илгээхийн тулд аюул багатай газраас нүх
рүү нэвтрэх налуу зам тавихаар төлөвлөж байна” гэж орон
нутгийн гал түймэртэй тэмцэх албаны ажилтан Тэцүжи Сато пүрэв гарагт олон арван аврагчид өдөр шөнөгүй ажиллаж буй замын уулзвар дээр сэтгүүлчдэд мэдээлжээ. Дотор нь гүний ус урсаж, нүх
томорсоор байгааг тэрбээр нэмж хэлсэн байна.
Мягмар гаргийн үдийн орчмоос хойш жолоочтой холбогдож чадахгүй байгаа бөгөөд түүний ачааны машины бүхээг нь шороо болон хог хаягдалд дарагджээ.