ДОРНОД: Улаанбурхан өвчний 5 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний 5 тохиолдол батлагдаж, 2 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Дээрх тохиолдлуудаас 3 нь Улаанбаатар хот болон бусад аймгаас зөөвөрлөгдсөн бол хоёр нь дотоодын халдвар гэж ЭМГ-аас мэдээлэв.
Цаашид халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн Онцгой комисс хуралдаж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, амны хаалт хэрэглэх, гар ариутгах зэрэг халдварын эсрэг зайлшгүй дэглэмүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.
Өнөөдрийн байдлаар Дорнод аймаг 4000 хүн тун вакцины нөөцтэй
байна.