Монтенегрод 120 гаруй хүн шархаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПОДГОРИКА. /Sputnik/. Өнгөрөгч долоо хоногийн бямба гарагийн шөнө Монтенегрогийн нийслэл Подгорикад болсон засгийн газраа эсэргүүцсэн жагсаалыг цагдаа нар тараах үед 120 гаруй хүн шархадсан хэмээн "Ардчилсан фронт" сөрөг хүчний эвслийн тэргүүлэгч дийн нэг мэдээллээ.
“Олон эх сурвалжаас авсан мэдээллээс үзвэл, бэртэж гэмтсэн хүний тоо 120 хүрээд байхад албан ёсны мэдээн дээр цөөнөөр бичсэн байна” хэмээн Страхинжа Булажик ням гарагт хэллээ.
Тус улсын Дотоод хэргийн яамнаас цагдаагийн 15 ажилтан, 24 иргэн гэмтсэн гэж мэдэгдсэн байна.
"Ардчилсан фронт"-ын зохион байгуулсан уг жагсаалд оролцогчид авилга, зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэгдээд буй улсын Ерөнхий сайд Мило Жукановикийг огцрохыг шаардсан юм.
Х.Аминаа