Жагсагчид засаглалын үйл ажиллагааны алдааг засахыг шаардав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ардчилсан Намын хороодын санаачлагаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 01-ний өдөр улс орон даяар бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал болж байна. Ховд аймгийн Ардчилсан Намын хороо аймгийн төв талбай дахь бүх нийтийн жагсаалыг зохион байгуулсан юм.
Ховд аймгийн хувьд орон нутгийнхаа удирдлагуудад хандан засаглалын үйл ажиллагааны алдааг засахыг жагсагчид шаардаж байлаа.
Жагсагчид дараах шаардлагуудыг тавьлаа. Үүнд:. 60 тэрбумын УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулах, Сонгуулийн амлалтаа нэг бүрчлэн биелүүлэх, Бензин, шатахууны үнийг бууруулах, Ард иргэдийг хууран мэхэлсэн МАН-д хариуцлага хүлээлгэх гэсэн шаардлага бүхи лозун барьсан байв.
"Жагсаалд Ховд аймгийн 17 сумын 600 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцлоо. Эдний цаана ирж амжаагүй, бидний жагсаал цуглааныг дэмжиж байгаа олон иргэд байгаа" гэж Ховд аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ч.Чинбат онцлон дурьдлаа.

А.Бямбасүрэн