Өмнөговь аймагт төл бойжилт 99,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-19 23:27:48
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг төл бойжилт 99,6 хувьтай байна гэж тус аймгийн ХХААГазраас мэдээллээ. Тус аймагт 35,2 мянган толгой хээлтэгч төллөсөн нь нийт төллөвөл зохих хээлтэгч малын 3,3 хувь төллөөд байгаа юм.  Гарсан нийт төлийн 136 нь хорогдож төл бойжилт 99,6 хувьтай байна.  
Аймгийн хэмжээнд 15 сумын 58 багт 5819 малчин өрхөд 2,6 сая толгой мал хаваржиж байна. Өвлийн саруудад нийт нутгаар бага зэргийн цасан бүрхүүлтэй, 60-65 хувь нь өвсгүй, 20-30 хувь нь дунд зэрэг 10-15 хувь нь өнөтэй, малын өвс хоолтой байсан ба 2-р сарын эхээр нийт нутгаар цочир хүйтэрч ямаа хээл хаях, дарагдах зэргээр мал хорогдож эхэлсэн. Хаврын эхэн сараас эхлэн нийт нутгаар цасгүй, салхи шуургатай байсан нь мал ихээр муудах, хорогдох шалтгаан болсон гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Хаваржилт хүнд болон хүндэрч болзошгүй  33 баг байгаа нь нийт нутгийн 65 хувийг эзэлж байна. Цагийн байдал хүндэрч байгаагийн улмаас малын хорогдол гарч том малын хорогдол 13325 гарснаас тэмээ 24, адуу 42, үхэр 118, хонь 1098, ямаа 12043 хорогдоод байгаа ажээ.
Д.Мишигсүрэн
関連ニュース