Хүчтэй шуурганы улмаас байшингийн дээвэр хийсч, айлуудын гэр унажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн нийт нутгаар гуравдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурлаа. Үүний улмаас Ховд сумын 18 байшингийн дээвэр, долоон айлын гэр, 10 айлын хашаа унаж, найман машины шил, Соёлын төвийн хоёр цонхны шил хагарсан байна.
Мөн Мөнххайрхан сумын Соёлын төвийн дээвэр машин дээр унасан, нэг машины шил хагарсан, Хүүхдийн гэр цэцэрлэг унасан, гурван айлын гэр, гурван айлын хашаа унажээ. Дарви сумын Булган багийн гурван айлын гэр, дөрвөн айлын байшингийн дээвэр унасан, сургуулийн хичээлийн төв байрны дээвэр унасан бол
Манхан сумын Ботгот багийн Цэнхэрийн ам гэдэг газарт нэг айлын гэр унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

А.Бямбасүрэн