erdenebat@montsame.mn
2022-10-01 03:15:44
Ерөнхийлөгчийн хоригоос ард нийтийн асуулга хүртэл
Ард нийтийн санал асуулгын тухайд авч үзвэл бидний мэдэх зүйл, хуримтлуулсан туршлага бага, өнгөрсөн хугацаанд энэ талаар болсон үйл явдал явцуу хүрээн ( 1945 онд явуулсан гэх)-д байх жишээтэй. Одоо  хэрэглэх гэж байгаа  ард нийтийн санал асуулгыг шууд ардчиллын нэг хэлбэр гэж үздэг аж. Ирээдүйд энэ хуулийг амьдралд маш олон удаа хэрэглэх нь тодорхой. Тэр талаас нь авч үзвэл ард нийтийн санал асуулгыг араасаа маш олон муу үр дагавар гаргах байдлаар энэ хуулийг хэрэглэж болохгүй болов уу. Тийм учраас “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн алдаа бага гаргах (болж өгвөл гаргахгүй) үүднээс эхнээс нь сайн ярилцаж зохион байгуулах хэрэгтэй болов бололтой. Уг нь Үндсэн хуулийн нэмэлтийг ард түмнээс асуух хэрэгтэй болсон тул ард нийтийн санал асуулгын хуулийг анх удаа хэрэглэх хэрэгцээ шаардлага гарлаа. 
1104 өдөр
Долоон хүний тав нь сарын дунджаас доогуур цалин авдаг
Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-т  энэ оны хоёрдугаар улиралд нийт 41.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 675.9 мянган ажиллагчид НДШ төлжээ. Шимтгэл төлөгчдийн 67.4 мянга нь 320000 төгрөг хүртэл, 89.1  мянга нь 320001-500000 төгрөг, 209.1  мянга нь 500001-900000 төгрөг, 148.7  мянга нь 900001-1300000 төгрөг, 42.0  мянга нь 1300001-1500000 төгрөг, 119.6  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байсан аж.Салбараар  нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарынхны сарын дундаж цалин хамгийн өндөр 2.6 сая төгрөг байна. Харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 615.3 мянган төгрөг буюу хамгийн бага гарчээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны  хоёрдугаар улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.6  мянган төгрөгөөр (2018 оны дөрөвдүгээр улирал) өссөн байна. 
1110 өдөр
Саналын томьёоллыг УИХ батална
Ард нийтийн санал асуулгын зардал дээрхийн нэгэн адил олны анхаарлын төвд байна. Энэ талаар анх “Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарна” гэж эрх баригчид мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг  2017 онд 14,9 тэрбум төгрөг гэж баталсан юм билээ. Харин анхны санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50 дээр нэмэх нэг хувийн санал аваагүй тул дахин санал хураасан. Дахин санал хураахад долоон тэрбум төгрөг нэмж зарцуулсан аж. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан нь бусдын нүдийг орой дээр нь гаргасан гэж хэлж болно. Зардал тойрсон яриа үүгээр хязгаарлагдаагүй. Улсын төсөв тодотгоно, тодотгохгүй Засгийн газрын нөөцөд ийм хэмжээний мөнгө байхгүй гэх мэтээр хүрээгээ тэлэв бололтой. 
1114 өдөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд лазерь эмчилгээ хандиваар хийжээ
Майкель Хартман докторын төвд мэс засалд орсон М.Наранчимэг “Би 13 настайгаасаа эхлэн судасны өвчтэй болсон юм билээ. Түүнийгээ мэдээгүй явсан. Докторын зөвлөснөөр тэдний төвд очиж мэс засалд орсон. Мэс заслын үргэлжлэх хугацаа 30 минут орчим байсан болов уу” гэж ярилаа. Эмчлүүлэгчийн яриаг сонссон Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины тасгийн эмч Төрбат “Энэ хүнд та яг ямар эмчилгээ хийсэн юм бэ” гэж асуув. Түүний асуултат Майкель Хартман ”Энд үзэхэд эход судасны өвчтэй хэсэг хаана байгаа нь харагдахгүй байсан юм. Ийм учраас манай эмнэлэгт оч гэж хэлсэн. Тэнд өөр аргаар өвчтэй цэгийг тодорхойлж мэс засал хийсэн. Холоос очсон тул манай эмнэлэг юмыг яаж мэдэх вэ гээд хэвтүүлсэн. Түүнээс биш ийм төрлийн мэс заслыг амбулаторийн журмаар хийдэг” гэсэн хариулт өгч байлаа.
1186 өдөр
Ерөнхий сайдын засаглал
Ардчилсан шинэ Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорч, 300 хүнийг сайдын албан тушаалд томилсон гэдэг статистик гарчээ.  Энэ тоон үзүүлэлт улс орныг хямраасан хамгийн муу үзүүлэлт гэнэ. УИХ-ын ээлжит сонгуулийн дараа парламентын олонхыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлж УИХ томилдог. Энэ нь  Ерөнхий сайдыг парламентаас бүрэн хараат болгосон. Ийм учраас Үндсэн хууль (1992 )-д оруулах хоёр дахь нэмэлтээр Ерөнхий сайдад танхимын гишүүдийг бие даан томилох болон төсвийн эрх мэдлийг бүрэн гүйцэд олгох хэрэгтэй гэж үзэв бололтой. Эдүгээ УИХ Үндсэн хуулийн  нэмэлтийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгээд хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулж, иргэдийн санал авч байгаа (ажлын 7 өдөрт багтаан) билээ. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад дээрх эрх мэдэл олгохоос гадна парламентыг тараах эрх мэдэл олгодог юм байна. Засгийн газрын тэргүүнд ийм эрх мэдэл олгохыг онолын хувьд, супер Ерөнхий сайдын засаглал гэж нэрлэдэг гэнэ. 
1193 өдөр
Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийн сургамж, гарц
Үндсэн хуулийн дээрх нэмэлтийг уг нь 1999 оны 12 дугаар сард оруулсан юм. Харин хууль баталсны дараа Үндсэн хуулийн Цэцийн саналыг аваагүй гэдэг шалтгаанаар Цэц Үндсэн хуулийн нэмэлтийг хүчингүй болгосон юм. Гэвч УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент, Үндсэн хуулийн нэмэлт (1999 он)-ийг процедурын алдааг засаж яг тэр хэлбэрээр үг, үсэг, цэг, таслалын засваргүйгээр дахин УИХ-д өргөн барьж баталсан юм. Түүнээс хойш 19 жил өнгөрчээ. Үндсэн хуульд анхны нэмэлтийг оруулах үйл явдлыг эргэн сануулахад процедурын алдаа гаргасан байна. Энэхүү нэмэлтийг нийгмийн тодорхой хэсэг нь өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байх жишээтэй. Эдгээр гаргасан алдаанаасаа хожуу (10 жилийн дараа) ч гэсэн сургамж авч 2010 онд Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль баталсан байх юм. Журмын тухай хууль нь ганцхан (Цэц) манаачтай байсан, Үндсэн хуулийг хуулийн хамгаалалтад оруулжээ.
1198 өдөр
Цэцэд алдаагаа засах боломж УИХ олголоо
Харин одоо парламентын олгосон энэ боломжийг Цэц ашиглан их суудлын хуралдаанаар алдаагаа засах ёстой болж  байна. Цэцийн гаргасан 02 тоот дүгнэлт, УИХ-аас дүнэлтийг хүлээн авахгүй гэсэн тогтоол гарах, 16 хоногийн хооронд улстөрчид болон иргэдийн дунд олон янзын байр, суурь хөвөрлөө. УИХ, улс төрчдийн хүрээнд хөндөгдсөн нэг сэдэв нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө чөлөөлж болдог эсэх тухай байв. Ийм байр суурийг УИХ-ын гишүүн Д. Эрдэнэбат байнгын хорооны хуралдаан болон чуулганы нэгдсэн хуралдаан дээр сөхөж, асуулт болгон асууж байв. Түүний эл асуултад Ш. Раднаасэд ( Хууль зүйн байнгын хорооны дарга) “Цэцийн дээр “хөх тэнгэр”-ээс өөр зүйл байхгүй гэж бодоод хэдэн хүн уулын аман зүгээр суучихаад, асуудлыг өөрийнхөөрөө шийдээд байж болохгүй. Цэцийн гишүүнийг авч хэлэлэдэг процедур, байгууллага бий” гэсэн хариулт өгч байсан.
1205 өдөр