Амьдрахуйгаас хадах дуун
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дорно дахинд урлаг соёл, уран зохиолын нэгэн том хүрээг бий болгосон орнуудын тоонд Хятад улс зүй ёсоор багтана. Эртний Хятадын гүн ухаан, үгийн урлагт олон суутан, эрдэмтэн, зохиолчид төрсөн бөгөөд өдгөө хүртэл энэхүү буухиа үргэлжилсээр байна. Хятадын уран зохиол хэчнээн бэрх, донсолгоонт замыг туулж ирсэн нь соёлын их хувьсгалын үед туурвиж асан Жао Лу Ши, Ай Чин, Ван Мэн, Цин Жао Ян зэрэг бичгийн мэргэдийн үйл хэрэг, эмгэнэлт хувь заяанаас мэдрэгддэг. Тэдний ихэнхийг хэлмэгдүүлэн хороож, сэхээтний давхрагаа үгүй хийсэн нь уран зохиолын хөгжлийн шугамыг алдагдуулж, энхэл донхол замаар сажилуулахад хүргэсэн юм.
2282 өдөр