Бийрийн чинээхэн ганцаардал
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бийрийн чинээхэн ганцаардал. Энэ бол яруу найрагч Б.Батзаяагийн нэгэн “нэргүй” шүлгийн төгсгөлийн мөр. Мөн эл бичвэртээ миний шүлгийн мөрүүдээс нь оноож сонгосон нэр. Заримдаа үнэхээр амьдралд ямар нэг зүйл бичихгүй бол тайвширч өгөхгүйгээр бухимдах, тайван буй хэдий ч цээжний цаана ямар нэгэн зүйл хуралдан томорч байгаа юм шиг, удахгүй тэсэрч, дараа нь цөхрөнгөө барсан урт шөнүүд үргэлжлэх мэт санагддаг. Тэр л үед “Бичихээс өөрөөр тайвширч чадахгүй, Бийрийн чинээхэн ганцаардлын дүр”-д хувирдаг. Мэдээж энэ надад л мэдрэгдэж, хүртэгдэж буй зүйл болохоос дээрх мөрүүд уншигч бүрт өөр, өөр гаргалгааг тээж хүрэх биз ээ.
2230 өдөр