Сэлэнгэ аймаг дахь байгалийн болон түүхэн дурсгалт газрууд
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эртний түүхт Гурван мэргидийн уугуул газар орон, 1921 онд Монгол оронд ялсан Ардын хувьсгалын өлгий нутаг болох Сэлэнгэ аймаг нь 1934 онд байгуулагдсан. Орхон, Сэлэнгийн бэлчир савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршдог, газар тариалан голлон хөгжсөн нутаг юм. Амарбаясгалант хийд, Тужийн нарс, Таван хан, Ноён уул зэрэг байгаль, түүхийн үзэсгэлэнт газрууд бүхий Монголын түүхэнд холбогдох олон газар, хөшөө дурсгалууд тус аймагт байна.
1678 өдөр