ДЭЛХИЙН НОМЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Өнөөдөр тэр өдөр тохиож байна. Зохиолч Мигель Дэ Унамуно “Зөвхөн сайн юм уншина гэдгийг чинь мэдэж байна. Роман ч байсан хамаагүй, унш. Бодит түүх гэлцдэг юм үнэндээ романаас дээрдэхгүй. Хүмүүсийн хов жив, цуу яриагаар тархиа дүүргэж байснаас ном уншсан нь хавьгүй дээр. Гэвч чамд баяр хөөр, намуухан таатай тайвшрал бэлэглэх номууд уншаарай” хэмээн “Зовлонт гэгээн Мануэл Буэно” тууждаа бичсэн нь бий.
1728 өдөр