НОМЫН СОЁЛЫГ ТҮГЭЭСЭН НОМЫН БАЯР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Номын соёлыг олонд хүртээмжтэйгээр түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчилан таниулах, зохиолч уншигчдыг холбосон гүүр болж буй нэгэн цогц, нийтийг хамарсан томоохон арга хэмжээ бол “Номын ертөнц” ТББ-гаас зохион явуулдаг уламжлалт “Номын баяр” юм. Жилд хоёр удаа болдог тус арга хэмжээнд дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, зураач, 50000 гаруй уншигч сонирхогчид оролцдог байна.
1420 өдөр