Хан-Уул цогцолбор сургууль Г.Дашням агсны нэрэмжит танхимтай болов
Дорнод /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний, лаборатор “Хан-Уул” цогцолбор сургууль Г.Дашням агсны нэрэмжит түүх нийгмийн ухааны танхимыг шинээр байгуулав. Тус сургуулийн 1993 оны төгсөгчид санаачлан түүх, нийгмийн багшийнхаа дурсгалыг мөнхөлсөн нь энэ юм. Танхимын нээлтийн ёслолд Г.Дашням агсны ар гэр, сургуулийн удирдлага, хамт олон оролцсон байна.
2030 өдөр