Сая шахам төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, устгажээ
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд БНХАУ-д үйлдвэрлэсэн 19 нэрийн 1936 ширхэг, 965.4 мянган төгрөгийн өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүн хурааж, устгалын комисст шилжүүлжээ. Дээрх хүнсний бүтээгдэхүүн гол төлөв жижиг савлагаатай, шошгын мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн төрөл бүрийн хэлбэр дүрс, тоглоом, зурагтай чихэр, чипс, гаа, ундаа, цэлцэгнүүр, шагшуурга, шанцай, хатаасан жимс, чавга зэрэг байжээ.
2085 өдөр