Дорнодчудын дийлэнх нь ХАА болон худалдааны салбарт ажиллаж байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт 27 мянга гаруй ажил хөдөлмөр эрхлэгч иргэн бий. Статистик судалгаанаас харвал тэдний 40.7 хувь нь хөдөө аж ахуй, 13 хувь нь худалдааны салбарт ажиллаж байна. Хөдөө аж ахуй дотроо ойн аж ахуй, загас, ан агнуур эрхлэгчид зонхилж байгаа юм. Харин үлдсэн 40 гаруй хувийг боловсрол, төр, уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан эзэлжээ.
2132 өдөр