Аймгийн хэмжээнд 3 эмнэлэг ЭМД-ын сангийн зардлаар иргэдэд үзлэг хийж байна
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ажил орон нутагт үргэлжилж байна. Харин иргэдийн оролцоо, идэвх төдийлөн нэмэгдэхгүй байгаа учраас үүнийг эрчимжүүлэх үүднээс Дархан сумын холбогдох төрийн байгууллагуудад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар /ЭМНДГ/-аас шат дараалан мэдээлэл, танилцуулгууд хийж байна. Энэ удаад үзлэг, оношлогоо хийх эрх бүхий Буянтай, Нүүдэлчин, Цээнэ эмнэлгийн удирдлагуудтай хамтран Дархан сумын ЗДТГ-ын ажилтан алба хаагчдад мэдээлэл хүргэжээ.
2768 өдөр