Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн хэмжээнд одоогоор 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 9 агуулахад 13 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянга, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр 4 агуулахад 11 мянга, Баянгол дүүрэгт 4 агуулахад 7 мянга, Хан-Уул дүүрэгт 6 агуулахад 13 мянга, Налайх дүүрэгт 4 агуулахад 4165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцөлжээ.
1023 өдөр