ЦХХХЯ НҮБ-ын Хүүхдийн сан цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦХХХ-ны сайд Н.Учрал НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай энэ сарын 21-нд уулзлаа.
Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал цахим орчинд бэлгийн хүчирхийлэл,
мөлжлөгийг устгах, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилготой
“Бид Хамгаална” (WeProtect) загварыг хамтран хэрэгжүүлснийг дурдаад, “Газар хөдлөлтийн гамшгийн
үеийн харилцаа холбооны бэлэн байдал” сургалт, дадлага, “Технологийн салбар
дахь охидын манлайлал” хэлэлцүүлэг, Монгол Улсад Хүүхдийн эрхийн тухай конвенцоор баталгаажсан эрхүүдийг хүүхэд
бүр эдлэх нөхцөлийг хангахад чиглэсэн бүх үйл ажиллагаанд хамтарч ажилласанд
талархал илэрхийлжээ.
Мөн ЦХХХЯ “Цахим болон өргөн нэвтрүүлгийн орчин дахь хүүхэд
хамгаалал” чиглэлээр хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, эцэг эх, асран
хамгаалагч болон олон нийтэд мэдлэг олгох, хүүхэд цахим гэмт хэргийн золиос
болохоос урьдчилан сэргийлэх ажлыг бодлогын түвшинд дэмжиж байна. Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах, цахим орчин дахь
оролцоо, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эрчимжүүлэх,
бүх нийтийн дижитал боловсролыг нэмэх үндэсний хөтөлбөрт хамтран ажиллах, өргөн
нэвтрүүлгийн контент хийх чиглэлээр
хамтарч ажиллах саналтай байна гэв.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч
Эваристе Коуасси-Комлан, “НҮБ-ын Хүүхдийн сангийн дээд удирдлага
2023-2027 онд ажиллах үндсэн чиглэлийг баталсан. Энэ хүрээнд Монгол Улсад эрүүл
мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал, усны эрүүл ахуй, нийгмийн хамгааллын салбарт түлхүү анхаарахаар
төлөвлөсөн. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран
ажиллах боломжтой хэмээснийг ЦХХХЯ
мэдээллээ.
Холбоотой мэдээ

