uranatuya@gmail.com
2024-05-05 04:03:11
Хөл хорихгүйгээр цар тахлын үеийг давах бодлого хэвээрээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хувьд өнөөдөр эдийн засгаа юу эсвэл хүн ардынхаа эрүүл мэндийг бодох уу гэсэн хоёр сонголтын өмнө тулж ирээд байна. Засгийн Газрын зүгээс коронавирусийн халдварын тоо өдөрт 200-гаас давбал хатуу хөл хориог дахин тогтоохоос өөр аргагүйд хүрнэ гэж мэдэгдсэнээс ердөө дөрөв хоногийн дараа халдварын тохиолдол дээр дурдсанаас хэдийнэ давчихсан. Гамшгаас хамгаалах зэрэглэлийг бууруулж, хөл хориог цуцлан эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа дэмжих 10 их наядын цогц төлөвлөгөө боловсруулсан нь мэдэгдэхүйц үр дүнгээ өгч эхлээд байгаа Засгийн газрын хувьд яг энэ үед дахин хөл хорио тогтоох эсэх асуудлыг шийдэх амаргүй байна. Харин эрдэмтэн судлаачдын зөвлөж байгаа  нь халдвар тархалтыг хумихад хамгийн гол нь хөл хорио, дархлаажуулалтын арга хэмжээ юм.
1139 өдөр