Монгол эмэгтэйчүүдэд бизнес эрхлэх таатай орчин үгүйлэгдэж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс Үндсэн хуулиндаа “эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь гэр бүлийн дотор ба соёл, нийгэм, эдийн засгийн болон улс төрийн хувьд ижил тэгш эрхтэй байна”, мөн “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж тус тус заасан байдаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эдийн засаг, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох тухай л заасан байдгаас биш эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэхэд тусгайлан дэмжих тухай заасан хуулийн зохицуулалт манайд огт байхгүй.
870 өдөр