ТӨВ: Жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгожээ
Төв /МОНЦАМЭ/ Жендэрийн тэгш байдлыг хангах мэргэжилтэн, манлайлагчдын V дугаар чуулган Улаанбаатар хотод боллоо. Уг чуулганыг Төв аймаг, Канад улсын Засгийн газрын Merit төсөлтэй хамтран зохион байгуулж байна. Чуулганд яам, агентлагийн албан хаагчид, Төв, Дорнод, Дундговь, Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл, нийт 50 орчим хүн оролцож байна.
114 өдөр