Алтанбулаг боомтоор хоногт олон улсын ачаа тээврийн 25-40 автомашин орж ирж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ оны 2-р сараас хойш Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаадаас нийт 20 315 иргэнийг татан авчээ. Үүнээс 67 удаагийн захиалгат нислэгээр 13 857 иргэнийг, явганаар буюу хилийн боомтуудаар 6458 иргэнээ татан авсан дүн гарсан байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомт дахь үйл ажиллагаа, цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллаж буй талаар Хилийн цэргийн 101 дүгээр ангийн Штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргалтай ярилцлаа.
1749 өдөр