Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хэрэгжилт 70 хувьтай байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр Монгол Улсад 130 гаруй мянган оюутан 97 их, дээд сургуульд дээд боловсрол эзэмшиж буй ч төгсөгчдийн өрсөлдөх чадвар, ажил эрхлэлтийн түвшин хангалтгүй байдаг. Иймээс дээд боловсролын салбарын хөгжлийг дэмжих, улмаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай их, дээд сургууль, төгсөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкнаас (АХБ) санхүүжүүлэн 2012-2019 онд хэрэгжүүлж байна.
2426 өдөр