Шүй Яньлинь: Монгол улсын махны экспортыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой
Бээжин /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооноос хамтран Бээжин хотноо зохион байгуулсан Монгол, Хятадын бизнec форумын үeэр Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төслийн арилжааны гэрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпорацийн (Sinoconst) ТУЗ-ийн дарга Шүй Яньлинь нар гарын үсэг зурсан.
1990 өдөр