Мэдээлэл гаргаж өгөх шаардлагыг "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес Лимитэд" компанид хүргүүлэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр: 2020 оны 11 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс оюу толгой” ХХК гаргасан билээ.
1573 өдөр