Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээсэн бодлого хэрэгжүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар болсон. Тиймээс энэ салбарыг түргэн хугацаанд сэргээх талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санаачилга гарган өнөөдөр тус салбарынхантай уулзлаа. Тэрээр танхимынхаа 5 сайдын хамт аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв.
1650 өдөр