СҮХБААТАР: Спорт цогцолборын барилгыг ирэх намар ашиглалтад хүлээлгэн өгнө
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Олон жил гацаад байсан спорт цогцолборын барилгын ажил
өнгөрсөн хавар эхэлсэн. Уг цогцолбор нь хоёр давхар бөгөөд нийт 700 хүний
суудалтай. Нэг давхартаа бэлтгэлийн заал танхимууд, хувцас солих өрөө, оффис, ариун
цэврийн өрөөнүүд байх бол хоёрдугаар давхарт сагс болон гар бөмбөгийн талбай байх
аж.
776 өдөр