Төр бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй гэдгээ дахин мэдэгдэв
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, засаг хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй гэдгээ дахин хэлж байна. Тодруулбал, төр нь хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг хийхгүй байх зарчмыг баримталж байгааг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан МҮХАҮТ-д өнөөдөр болсон “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган дээр дахин мэдэгдэв.
789 өдөр