“Архангай АЗЗА” ТӨХК өвлийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
Архангай /МОНЦАМЭ/. “Архангай АЗЗА” ТӨХК нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Өндөр-Улаан сумын Шарбулагийн даваа, Хоёр даваа, Цагаан даваа зэрэг цас их унаж шуурч, зорчих хэсэг хаагддаг газруудад үнс шаарга болон хайргаар 48м3 овоолго хийж, цас хайлуулах бодис болох давсыг 50тн нөөцөлсөн байна. Өндөр-Улаан сумын Донгой баг болон аймгийн төвдөө шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж, өвлийн бэлтгэлийг 100 хувь хангаад байна.
2162 өдөр