Хонгорчууд Ламын гэгээнтэндээ Бат оршил өргөлөө
Баянхонгор /МОНЦАМЭ/. Бурхны шашны гурван зулын нэг, Халхад шашин номын их хөлгөнийг бүтээн дэлгэрүүлэгч, гүн ухаан, утга зохиол, зурхай, эмнэхүйн ухааныг шимтэн үндэслэгч Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ой ирэх долдугаар сард тохиож буй. Ойн ажлын хүрээнд Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, Ламын Гэгээний Гонгандандэданлин хийд, сүсэгтэн олны хүсэлтээр зургадугаар сарын 16-18-ны өдөр шашин номын томоохон үйл ажиллагааг Баянхонгор хотноо зохион байгууллаа.
2203 өдөр