Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор 100 гаруй ААН, 3000 гаруй өрх дулаанд холбогдоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд суурь “Дэд бүтэц”-ийн ажлыг хийж байна. Одоогоор төслийн эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвд 70 гаруй хувьтай хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр уг төслийн хэрэгжилтийн явцыг газар дээр нь очиж шалган, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
2125 өдөр