Д.Мөнхзул, Б.Саранчимэг нарыг "Олимпийн алдар" одонгоор шагналаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, Дэлхий шатрын холбооны эмэгтэй мастер Д.Мөнхзул нарыг хүлээн авч баяр хүргэн, МҮОХ-ны "Олимпийн алдар" одонгоор шагнажээ.
2167 өдөр