СЭЛЭНГЭ: Хүдэр суманд 27-40 см зузаан цастай, цагаан зудын байдалтай байна
Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар
сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай
холбогдуулан Засгийн газрын шийдвэрээр зудын эрсдэлийг бууруулах, нөхцөл
байдлыг газар дээр нь тодорхойлох шуурхай бүлгүүдийг улсын хэмжээнд томилон
ажиллуулж байна.
Сэлэнгэ аймагт УИХ-ын гишүүн, Засгийн
газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам,
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй
шуурхай бүлгийн гишүүд тус аймгийн Хүдэр, Цагааннуур, Түшиг, Зүүнбүрэн сумдад
ажиллалаа.
524 өдөр