Хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллана
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах гэрээг энэ сарын 25-ны өдөр байгууллаа. Тодруулбал, хүүхэд бүрийг хамгаалах ажиллагааг хүртээмжтэй үр дүнтэй байлгах, сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх чиглэлээр талууд хамтарч ажиллах юм байна.
1645 өдөр