Сурагчид тав тухтай орчинд амьдарч, цэвэр ус уух боломжтой боллоо
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Асгат сумын ЕБС-ийн захирлын санаачилгаар Итали улсын
“Азиа Монгол” төлөөлөгчийн газрын 227 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Асгат
сумын ЕБС-ийн сурагчдын дотуур байр бүрэн засварт орж, сургуулийн болон дотуур
байрны сурагчид эрүүл мэндийн чанарын шаардлага хангасан, цэвэр усаар хангагдах
боломжтой болжээ.
1641 өдөр