Хөвсгөл нуурын эрэгт “Эрчим-2” ахмадын амралт сувилал нээлтээ хийв
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр
халамж үйлчилгээний газрын харьяа “Эрчим-2” ахмадын амралт сувилал нээлтээ хийв.
Тус амралт 2 давхар, нэг ээлжиндээ 75-80 амрагч хүлээн
авах хүчин чадалтай бөгөөд Хөвсгөл нуурын баруун эрэгт цэвэр
агаартай байгалийн үзэсгэлэн цогцолсон газар ахмад настнуудад зориулсан
эмчилгээ, сувилгаа, бариа засал хосолсон үйлчилгээг хүргэх юм.
2261 өдөр