Идэш тэжээлийн хомсдлоос болж зэрлэг ан амьтад хорогдож байна
Увс /МОНЦАМЭ/. Хоол тэжээлийн хомсдол, цас зудны хүндрэл зэргээс шалтгаалан аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 31 ан амьтан хорогдоод байна. Энэ сар гарсаар Малчин, Наранбулаг, Тариалан суманд 23 халиун буга, Завхан суманд таван Монгол бөхөн, Өмнөговь суманд гурван янгир ямаа хорогдоод байна.
2356 өдөр