Дорнод аймагт энэ онд 3 тэрбум гаруй төгрөгийн ажил хийнэ
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3 тэрбум гаруй төгрөгийн ажил хийгдэнэ. Тухайлбал, орон нутгийн төсвийн 930 сая төгрөгөөр сумдын ЭМБ-уудыг боловсон ариун цэврийн байгууламжтай болгоход 22 сая төгрөг, аймгийн музейн хадгалалт хамгаалалт, дохиололт, сан хөмрөг нэмэгдүүлэхэд 14 сая, Багш хөгжлийн төвийг хоёроос доошгүй суманд байгуулах ажилд 20 сая, Булган, Чулуунхороот, Сэргэлэн, Хөлөнбуйр сумын ЗДТГ-ын болон орон нутгийн өмчит төрийн байгууллагууд, аймгийн ЗДТГ-ын автомашины парк шинэчлэлд 350 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
2265 өдөр