Шинэ санаа-шийдэл ухаалаг дэвтрийн тайлан, өдөрлөг боллоо
Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтийн мэдээ” сонины редакц жил бүр зохион байгуулдаг “Оны 9 алдартан” шалгаруулах арга хэмжээнийхээ нэрэмжит “Хан Хэнтийчүүдийн шинэ санаа-шийдэл” ухаалаг дэвтрийг санаачлан, Хэнтий аймгийн хэмжээнд аялуулжээ.
Энэхүү санаачлагыг Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжин ажиллаж, 126 ширхэг дэвтрийг Хэнтий аймгийн 18 сум, 5 тосгон, 83 баг, Хэрлэн сумын төр, хувийн хэвшлийн 75 байгууллагаар 1 сарын хугацаанд аялуулж, 1785 иргэн 2006 асуудал, 6022 санал бичиж ирүүлсэн байна.
2801 өдөр