Урианхай харваанд Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач түрүүлэв
Төв /МОНЦАМЭ/.Тулгар төр байгуулсны 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын наадам “Урианхай сур харваа”-гаар өчигдөр эхлэлээ. Энэ жил 172 (мэргэн 12, хүндэт мэргэн дөрөв, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95) харваач цэц сорив. Зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд болдог уламжлалтай урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Дүгэржавын Баттулга 25 оноогоор түрүүлж, “Улсын мэргэн” цолны болзлыг хангав.
2803 өдөр