Ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг 24 цагаар ажиллаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод дүүргийн мэргэжлийн байгууллагуудыг томилон 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна.
2107 өдөр