Баян-Өлгийн 40 гаруй иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тус тус тохиолдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Баян-Өлгий аймгийн нэр бүхий 45 иргэнд төрийн дээд одон, медаль хүртээжээ.
1573 өдөр