Хур тунадас нэмэгдүүлэхээр урьд шөнө үүлэнд нөлөөлжээ
Дундговь/МОНЦАМЭ/Өнөө өглөө 4 цагийн үеэс эхлэн Мандалговь хот орчимд болон ихэнх сумын нутгаар хур тунадастай байна. Өглөөний 8 цаг 30 минутын байдлаар хамгийн ихдээ Сайхан- Овоо сумын нутагт 6.0 мм хур тунадас оржээ. Мөн Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн сумын нутгаар 5.0, Адаацаг, Луус сумын нутгаар 4.0 мм хур тунадас орсон гэдгийг УЦУОШГ- аас мэдээллээ. Харин Өлзийт, Өндөршил сумын нутгаар бороо ороогүй байна.
2485 өдөр