Төрийн болон орон нутгийн өмчийг бүртгэж санхүүгийн тайланд тусгана
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийг хэрхэн, яаж дахин үнэлэх вэ” сургалт есдүгээр сарын 20-нд боллоо. Сургалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүртгэл, хяналтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. Нарантуяа нар оролцож төрийн өмчит байгууллагуудын удирдлага, нягтлан,нярав, өмч хамгаалах ажилтан нарт мэдээлэл өгөв.
2051 өдөр