СЭЛЭНГЭ
Дэлхийд цэцэглэж байгаа бизнесийн гол түүхий эд жорлон дотор байдаг байна
“Жорлонгоо өөрчилье” Дэлхийд цэцэглэж байгаа бизнесийн гол түүхий эд жорлон дотор байдаг байна Хог хаягдлын бизнес дэлхийд ноёрхож эхэлжээ. Энэ бол өтгөн лагийн бизнес юм. Химийн бордоонд хордож, үржил шимгүй болсон хөрсийг дахин сэргээх, хөрсжүүлэх, хортой хог хаягдлыг саармагжуулахад энэ өтгөн лаг онцгой ач холбогдолтой юм байна. Түүгээр зогсохгүй өтгөн лагаар цахилгаан станц байгуулжээ. Бидний урд хөрш БНХАУ үүгээр станц байгуулж утаанаасаа салсан туршлага байгаа аж. Сүүлийн үед хөгжилтэй орнууд нүүрсэн станцаас аль хэдий нь татгалзаж эхэлсэн байна. Энэ станцын гол түүхий эд нь жорлонгоос гарч буй лаг аж. Бидний түгээмэл хэрэглэдэг гүнзгий жорлон нь бактер үржиж, хадгалагдах, өвчин үүсэх гол эх үүсвэр болдог байна. Иймээс энэ жорлонг хэрэглэж байгаа хүмүүс насаараа нэг өвчнөөр үе удмаараа өвчилдөг аж. Ийм жорлонг хэзээч цэвэрлэдэггүй учир халдварт өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Иймээс  “Жорлонгоо өөрчилье” төслийг хэрэгжүүлэгчид аймаг бүрт сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 21 дэх сургалтаа Сэлэнгэ аймагт ийнхүү хийлээ. Жорлонгийн хувьсгалд нэгдэн орох нэг том шалтгаан нь хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой юм.
2234 өдөр