Боловсрол,соёл, эрүүл мэндийн салбарынхан уулзаж туршлага судаллаа
Увс /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн сумдын боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудын хоёр дахь удаагийн “Туршлага судлах, зөвлөлдөх уулзалт” есдүгээр сарын 17-18-нд Хяргас суманд боллоо. Зөвлөлдөх уулзалтаар аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат “Нийгмийн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд” сэдвээр илтгэл тавьсан бол аймгийн боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын дарга нар “2017 оны зөвлөлдөх уулзалтаас шалгарсан тэргүүн туршлагын үр дүн, хэрэгжилтийн талаар” мэдээлэл хийсэн байна.
2052 өдөр