“Тэс суманд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна
Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр Тэс сумын Бахархлын талбайд “Тэс
суманд үйлдвэрлэв” бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна. Энэхүү
үзэсгэлэн худалдаагаар ааруул цагаан идээ, гэрийн оосор бүч, баяд эмээл, цагаан
ултай гутал, талх, нарийн боов, эсгий ширмэл бүтээгдэхүүн, цэвэр зөгийн бол,
давс, хужир, гар урлалын бүтээл гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг дэлгэн
тавьсан бөгөөд үнэ ханшийн хувьд ч боломжийн тул борлуулалт сайтай байна.
2201 өдөр